Ерөнхий сайд Австралийн монголчуудтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.20-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Австралийн монголчуудтай уулзлаа

Австрали улсад албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд С.Батболдын тус улсад ажиллаж  амьдарч буй монгол иргэд болон оюутнуудтай хийсэн уулзалт дөнгөж сая өндөрлөлөө. Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар оролцжээ. Уулзалтын үеэр манай иргэд, Эх орны хишиг 500 мянган төгрөгийг гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууддаа  хүртээх боломж бий эсэх, давхар иргэншлийн асуудлыг хэрхэн шийдэх болон гадаадад амьдарч буй иргэдээ сонгуульд хэрхэн хамруулах талаар Ерөнхий сайдад асуулт тавьж, хариулт авчээ. Одоо Сидней хотод оройн 21.00 цаг болж байгаа бөгөөд маргааш өглөө Ерөнхий сайд Австрали, Монголын бизнесийн уулзалтад оролцож үг хэлэх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж