“Take That” дөрвөн гишүүнтэй үлдэх нь

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

“Take That” дөрвөн гишүүнтэй үлдэх нь

90-ээд оны дундуур Их Британи төдийгүй дэлхийн олон орны залуусыг байлдан дагуулж, дуунууд нь хит парадыг тэргүүлж байсан “Take That” хамтлагтаа  дуучин Робби Уильямс эргэн нэгдсэн билээ. Гэвч хамтлагийн ахлагч Гэри Барлоу энэ нэгдэл түр зуурынх гэж мэдэгдсэн байна. Хамтлагийн таван гишүүн бүгд эргэн нийлнэ гэдэг яриаг удтал үгүйсгэж байсны эцэст хамтлагийн соло дуучин Робби Уильямс эргэн ирснээр тэд дахин хамтарч өнгөрсөн оны арван нэгдүгээр сард “Progress” нэртэй шинэ цомог гаргасан нь Их Британи даяар хамгийн хурдан борлогдсон цомог болсон юм. Цомог гарсан даруйдаа өдөрт 230 мянган хувь зарагджээ. Хамгийн ахлагч Гари Барлоу 40 насныхаа төрсөн өдрийн баяраа тэмдэглэн “ВВС-2” телевизийн өглөөний нэвтрүүлэгт оролцохдоо хамтлагийн нэгдэл түр зуурын бололтой хэмээн ярьсан байна. Тэрбээр “Хэдийгээр бид илүү ихийг туурвина гэж бодож байгаа ч Роббитой учраа олохгүй байна. Тиймээс хамтлаг эргээд дөрвөн гишүүнтэйгээ үлдэж таарч байх шиг байна” гэжээ. Мөн Гари Барлоу төрсөн өдрийн үдэшлэгтээ зориулаад 20 жилийн урын сангаасаа бүрдсэн дуунуудаараа Лондонд “G.B 40” нэртэй баярын концерт тогложээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж