Хосуудад зориулсан тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Хосуудад зориулсан тэмцээн болно

Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Unitel компани хамтран Гэгээн хайрын баярыг тохиолдуулан ID брэндтэй хамтран хосуудтай хамт мөсөн гулгуурын төвд нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэх зорилгоор нэгэн сонирхолтой тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Валентины баярын өдөр буюу 2011 оны хоёрдугаар сарын 14-ний 2.47 цагаас Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах мөсөн гулгуурын төвд эхлэх тус тэмцээнийг нийт дөрвөн төрлөөр зохион байгуулах юм. Үүнд, хосын уран гулгалт, хосын буухиа уралдаан, туг сүлжих болон цасаар бүтээл урлах гэсэн тэмцээнүүд багтаж байгаа ажээ. Тэмцээн тус бүрийн ялагч хосыг тодруулж, ID брэндийн хос дугаар, цэцэг, шоколадаар шагнахаас гадна тэмцээний шилдэг хосыг шалгаруулж, тусгай шагнал гардуулах юм. Гол нь шилдэг хос бүх тэмцээнд амжилттай оролцсон байх ёстой гэнэ. Тэмцээнийг Монголын тэшүүрийн холбооны шүүгч шүүн явуулах аж.
Тэмцээний бүртгэл 2011.02.14-нд 10.00-2.47 цагийн хооронд явагдах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж