Монголчууд “Morgan Stanley”-тэй уулзана

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Монголчууд “Morgan Stanley”-тэй уулзана

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын хэлснээр бол ирэх ням гаригт буюу энэ сарын 13-ны өдөр “Morgan Stanley”  банкны төлөөлөгчид “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийнхөнтэй уулзах гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийнхөн хөрөнгө оруулалтын 16 банкыг ээлж дараатайгаар, нэг нэгээр нь хүлээн авч уулзахаар төлөвлөөд байгаа бөгөөд ирэх долоо хоногоос бусад банкуулыг хүлээн авч уулзах бэлтгэлийг хангаад байгаа бололтой. Аль банктай хэзээ уулзах тухай мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой” компаний ТУЗ-ийнхан маш их нууцалж байна. Энэ нь өрсөлдөгч банкууд бие биенийхээ мэдээллийг авна хэмээн болгоомжилсных гэнэ. Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас шат дараалсан ажил өрнүүлж буй.

Тус ордыг ашиглахтай холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” компани  дотоод, гадаадын хөрөнгийн биржүүд дээр хувьцааныхаа 29 хувийг гарган арилжаалах бөгөөд үүнд бэлтгэхийн тулд гадаадын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллахаар болсон. Тиймээс ч гадаадын нэр хүндтэй 16 компани Монгол Улсад  гадаадын зах зээлд хувьцаа арилжаалахад  хөрөнгө оруулахаар  өрсөлдөж буй юм.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж