Хөлбөмбөгийн шигшээ баг эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн шигшээ баг эх орондоо ирлээ

Хоёрхон хоногийн өмнө Филиппиний шигшээ багийн талбай дээр очиж, хүч үзээд ирсэн Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ баг өнгөрсөн шөнө эх орондоо иржээ. Тэд өнөөдөр өсвөрийн хөлбөмбөгчдөдөө хүндэтгэл үзүүлсэн байна. “Challenge Cup-2011” тэмцээний хэсгийн өмнөх тоглолтод Монгол Улсын шигшээ баг Филиппин улсын багтай учраа таарч, айлын талбайд хийсэн эхний тоглолтдоо 2:0-ээр ялагдсан билээ.

Багийн ерөнхий дасгалжуулагч С.Эрдэнэбат Филиппинтэй хийсэн тоглолтынхоо талаар ярихдаа сэтгэл хангалуун байгаагаа нуугаагүй юм. Манай хамгаалагчид улаан хуудас өгсөн нь ч шүүгчийн алдаатай шийдвэр байсан хэмээж байсан юм. Энэ тоглолтын хувьд тун өрсөлдөөнтэй явагдсан гэнэ. Талбайн эзэн багийн хөгжөөн дэмжигчид гэхэд л цэнгэлдэх дүүрэн нүрэглэж байсан гэнэ. Манай багийн хувьд хариу тоглолтод гурав ба түүнээс дээш гоолыг зөрүүтэй хожиж байж дараагийн шатанд шалгарах юм. Хариу тоглолт Улаанбаатар хотноо гуравдугаар сарын 15-нд болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж