Өсвөр үе, идэрчүүдийн УАШТ хөшгөө нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Өсвөр үе, идэрчүүдийн УАШТ хөшгөө нээлээ

Монголын хөлбөмбөгийн холбооноос 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа Өсвөр үе, идэрчүүдын улсын аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ. Энэ сарын 8-ны өдөр 13-аас доош насны тамирчдын тоглолтоор эхэлсэн 2011 оны Футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийсэн юм. Одоогийн байдлаар тэмцээний бага насны ангиллын шөвгийн найман баг тодроод байгаа бөгөөд өнөөдөр болсон нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга н.Тэрбаатар болон албаны бусад хүмүүс байлцжээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр өнгөрсөн жил Монголын хөлбөмбөгийн ертөнцөд болсон таван онцлох үйл явдлыг нэрлэсэн байна.

Анх 2000 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж эхэлсэн энэхүү тэмцээн “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн зааланд 14 хоногийн туршид үргэлжлэх бөгөөд тэмцээнд 61 багийн 681 тамирчин оролцож байгаа юм. Аваргууд энэ энэ сарын 26-нд тодорно. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол улсын шигшээ баг тамирчид хүрэлцэн ирсэн нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж