Замаас шалтгаалан 15 хүн осолджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Замаас шалтгаалан 15 хүн осолджээ

Өмнөговь аймагт  нүүрс тээвэрлэдэг замын нөхцөл муугаас шалтгаалж, осол аваарь их гарах болжээ. Уг ослоос болж эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд ихээр хохирч байгаа гэх судалгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргаад байна.  Зөвхөн 2010 онд гэхэд нүүрс тээврийн замд 31 осол гарч 11 хүн нас барж, 15 хүн осолд өртсөн байна. Тиймээс одоогийн байдлаар  Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын барилгын ажлыг эхлүүлээд байгаа аж. Замыг ийнхүү засч байгаа хэдийн ч сүүлийн жилүүдэд экспортод гарч байгаа нүүрсний хэмжээ нэмэгдэж түүнийг дагаад хүнд даацын тээврийн хэрэгслүүд жил ирэх тусам нэмэгдсээр байгаа аж. Судалгаагаар 87 аж ахуйн нэгжийн 2665 тээврийн хэрэгсэлтэй болсон байна. Хүнд даацын нүүрс тээвэрт ашиглаж байгаа машины уртыг нь дундажаар 20 метр гэж тооцож үзэхэд 533 км урт авто цуваа үүссэн байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж