99.4 хувь нь хөрөнгөө мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

99.4 хувь нь хөрөнгөө мэдүүлжээ

Нийслэлийн төр захиргааны  байгууллагад ажиллах төрийн албан хаагчдаас
2484 хүн буюу  99.4 хувь нь хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны 121, есөн дүүргийн 768,  21 хэрэгжүүлэгч агентлагийн 1488 зэрэг нийт төрийн захиргааны ангиллын 2377 албан хаагч,  нийслэлийн өмчит 51 газрын 102, нийслэлийн өмчийн оролцоотой есөн газрын 18  дарга, нягтлан бодогчид хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргажээ. Мөн  төрийн үйлчилгээний ангиллын 120 удирдах албан тушаалтан, нийслэлийн хэмжээнд  нийт 2497 албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгчээ.  Хөрөнгө орлогын мэдүүлгийг авах сүүлийн хугацаа энэ сарын 15-нд дуусна.  Мэдүүлгийг хуулийн хугацаанд үнэн зөв мэдүүлэх нь байгууллагын шударга, ил тод байдлын нэг илрэл юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж