Монгол бичгийн программ нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Монгол бичгийн программ нэвтэрчээ

Засгийн газраас баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд монгол бичгийг сургалтад  ашиглах программ зохиож дуусчээ. Ерөнхий боловсролын сургуульд цахим мэдээллийн UNICODE-д  тулгуурласан монгол бичгийг сургалтад ашиглах иж бүрэн программ хангамж боловсруулах ажлыг БСШУЯ, ШУТИС-ийн хамтарсан гэрээний үндсэн дээр амжилттай гүйцэтгэсэн байна. Түүнчлэн программыг CD-д бичиж, 5000 хувь хэвлэн аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд  түгээх ажил эхэлжээ. Мөн  олон нийт, иргэдийг монгол бичигт  сургах, тус программыг БСШУЯ-ны веб сайтад байршуулах, хэрэглэгч татаж авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж