Хөгжлийн банкийг 15-ны дотор байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкийг 15-ны дотор байгуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр түр завсарлуулсан. Гэсэн ч УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж,  Хөгжлийн банк байгуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болсон юм.  Учир нь энэ сарын 15-наас өмнө Хөгжлийн банкийг байгуулах үүрэг даалгавар авсан юм байна. Тиймээс Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, нэг тийш болгосны дараа намрын чуулганыг өндөрлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж