iPhone-ийн шинэ үйлдлийн систем гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

iPhone-ийн шинэ үйлдлийн систем гарлаа

Apple компани төв байрандаа хэвлэлийн бага хурал зарлаж, iPhone гар утасны үйлдлийн системийн шинэ хувилбарыг танилцуулжээ. iPhone OS 4.0 нэртэй шинэ үйлдлийн системийн хөгжүүлэгчдэд зориулсан хувилбар энэ долоо хоногт гарах бөгөөд ирэх зун хэрэглэгчдэд хүрэх ажээ. Програм хангамж хөгжүүлэгчид шинэ үйлдлийн системийн хуанли, фото сан, дүрслэл болон видео өгөгдлийн санд нэвтрэх эрхтэй бөгөөд програмуудын ажиллагааг хурдасгах зорилготой ажээ.

iPhone-ийн шинэ үйлдлийн систем нь олон програмыг нэг зэрэг ажиллуулах боломжтой. Хэрэглэгчид home button-ийг хоёр удаа дарснаар идэвхтэй ажиллуулж байгаа програмуудын жагсаалтыг дэлгэцийн доод хэсэгт харах боломжтой ба аль нэгийг нь сонгож дарснаар тэр програм руу нэвтэрнэ. Түүнчлэн өөр нэгэн шинэчлэл нь хэрэглэгчид смартфондоо суулгасан програмуудаа бүгдийг нь дэлгэцэнд байрлуулахын оронд хавтаст хийж, ангилах боломжтой болсон байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж