Гурилын үнэ 100-200 төгрөгөөр буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Гурилын үнэ 100-200 төгрөгөөр буурчээ

Үндэсний статистикийн хорооноос Улаанбаатарын. хүнсний зах, дэлгүүрийн гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэд судалгаа хийжээ. Үнийн судалгааг өмнөх сарын дундаж үнэ болон өмнөх долоо хоногтой харьцуулахад гурилын үнэ буурсан байна. "Алтан тариа" хувьцаат компанийн савласан дээд гурил, хятад дээд гурилын үнэ өмнөх сараас 0.3 хувиар хямдарчээ. "Алтан тариа" нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.1 хувь, орос дээд гурилын үнэ гурван хувиар багассан байна. Энэ нь гурилын үнэ 100-200 төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж