Мосли, Пэкьяо нар тавдугаар сард тулалдана

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Мосли, Пэкьяо нар тавдугаар сард тулалдана

Мэнни Пэкьяо, Шейн Мосли нар ирэх тавдугаар сарын 7-нд рингнээ гарах болсон талаараа өчигдөр хэвлэлийн хурал хийлгэлээ. Энэ тулаан хамгийн шилдэг халуухан тулааныг нэг болж болох ч хэвлэлийн хурал эерэг уур амьсгалтай явагдлаа. Ийм төрлийн хурал нэг нэгнээ занасан, амаараа тулалдсан болдог бол Мосли, Пэкьяо нар бие биенээ магтсан өнгө аясыг харуулж байлаа.  
Шейн Мосли “Энэ тулаан бол миний карьерын хамгийн том биш гэхэд чухал тоглолтуудын нэг. Мэннитэй тулах гэж байна. Тэр бол дайчин, агуу залуу, тэр рингэн дээр хэзээ ч чам руу галзуурсан юм шиг улайрч дайрахгүй. Тэр чиний толгойг хэрхэн гудайлгахаа л сайн мэддэг тулаанч. Би ч түүнээс ялгаагүй, тиймээс энэ тулаан гайхалтай болох нь тодорхой” гэсэн бол Филиппиний шилдэг тулаанч Пэкьяо “Тавдугаар сарын 7-нд шилдэг тулаан болно. Миний хэлж чадах зүйл гэвэл өөрсдөдөө амжилт хүсэх. Ялангуяа Мослид хандахад бэлтгэлээ сайн хийгээрэй, би энэ тулаанд маш сайн бэлдэж байгаа шүү гэж хэлье. Тийм ээ, биднээс хүмүүсийн баяр хөөр шалтгаална. Бид үзэгчдйиг хэрхэн хөгжөөхийг шийднэ. Энэ надаас шалтгаалах зүйл. Үзэгчдээ гонсойлгохгүйн тулд бэлтгэлээ шаргуу хийх болно” хэмээжээ.  
Пэкьяо найман өөр жинд дэлхийн аварга болсон бүх цаг үеийн түүхэн дэх шилдэг тулаанч юм. Тэрбээр 57 тулаан хийж, 52-т нь ялахдаа 38 удаад нь хүнд цохилтоор буулган авч байсан бол Мосли 46 ялалтынхаа 39-г нь хүнд цохилтоор авч байжээ. Тэдний тулаан тавдугаар сарын 7-нд Лас Вегас хотноо болно.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж