М.Бундмаа дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

М.Бундмаа дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгдэв

Бага дэлхийн аварга гэгддэг Францын “Их дуулга”-ын дараа IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн чансааны жагсаалтыг шинэчлэн гаргасан юм. Бакугийн “Мастерууд”-ын тэмцээнд түрүүлснээр чансаандаа 400 оноо нэмсэн Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар 1620 оноогоор тасархай тэргүүлж байгаа бол Парисын “Их дуулга”-аас алтан медаль зүүсэн анхны Монгол жүдоч болсон ОУХМ М.Бундмаа 300 оноо нэмснээр чансааны дөрөвдүгээр байр руу ахилаа. Түүний жинд Азийн аварга, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Японы тамирчин Мисато Накамура 2140 оноогоор тасархай тэргүүлж байна.

Харин олимпийн аварга Н.Түвшинбаярын тухайд гэмтэл, бэртэл гээд багагүй хугацаанд жүдогийн татамигаас хол байсан ч “Их дуулга”-аас мөнгөн медаль зүүж, 180 оноо нэмснээр чансааны 17-р байрт эрэмбэлэгдээд байна.

IJF-ээс гаргадаг дэлхийн чансааны жагсаалтад жин жингийн шилдэг 20 бөхөд олимпийн наадмын эрхийн оноо олгодог бөгөөд ингэхдээ нэг улсаас нэг тамирчин гэсэн шаардлага тавьдаг билээ.

Парисын “Их дуулга”-ын дараа шинэчлэгдсэн чансаагаар Монголын жүдочдын амжилтыг танилцуулъя.

Эрэгтэй, 60 кг:

1.    Ришод Собиров /Узбекистан/ – 2166
2.    Хироаки Хираока /Япон/ – 1218
3.    Георгий Зантарайа /Украйн/ – 1182
4.    Арсень Галстьян /ОХУ/ – 1040
5.    Беслан Мудранов /ОХУ/ – 788
… 14. Ганбатын Болдбаатар – 532
… 17. Даваадоржийн Төмөрхүлэг – 444
… 18. Чимэд-Ёндонгийн Болдбаатар – 398
… 35. Дашдаваагийн Амартүвшин – 236

Эрэгтэй, 66 кг

1.    Хашбаатарын Цагаанбаатар /Монгол/ – 1620
2.    Алим Гаданов /ОХУ/ – 1226
3.    Жунпей Моришита /Япон/ – 1066
4.    Мусо Могушков /ОХУ/ – 976
5.    Сугой Уриарте /Испани/ – 938
… 9. Санжаасүрэнгийн Мияарагчаа – 766
… 40. Бүүвэйбаатарын Хишигбаяр – 208


Эрэгтэй, 73 кг

1.    Ван Ки-Чун /БНСУ/ – 1658
2.    Хироюүки Акимото /Япон/ – 1310
3.    Мансур Исаев /ОХУ/ -1080
4.    Дирк ван Тичелт /Бельги/ – 920
5.    Ясухиро Авано /Япон/ – 918
… 13. Сайнжаргалын Ням-Очир – 566
… 43. Ганболдын Пүрэвдорж – 170
… 90. Ганбаатарын Одбаяр – 72

Эрэгтэй, 81 кг

1.    Ким Жэ-Бум /БНСУ – 1850
2.    Леандро Гуилейро /Бразил/ – 1110
3.    Иван Нифонтов /ОХУ/ – 1050
4.    Эуан Бартон /Их Британи/ – 940
5.    Сиражудин Магомедов /ОХУ/ – 850
… 55. Отгонбаатарын Ууганбаатар – 138
… 76. Дамдинсүрэнгийн Нямхүү – 90
… 101. Гантөмөрийн Дашдаваа – 48

Эрэгтэй, 90 кг

1.    Такаши Оно /Япон/ – 1640
2.    Кирилл Денисов /ОХУ/ – 1300
3.    Дайки Нишияма /Япон/ – 1090
4.    Элхан Маммадов /Азербайжан/ – 1072
5.    Илиас Илиадис /Грек/ – 1000
… 36. Эрдэнэбилэгийн Энхбат – 216
… 86. Сайнжаргалын Батбаяр – 56

Эрэгтэй, -100 кг

1.    Такамаса Анаи /Япон/ – 1940
2.    Хенк Грол /Голланд/ – 1172
3.    Элко ван дер Геест /Бельги/ – 1106
4.    Хуан Хи-Тэ /БНСУ/ – 1024
5.    Таги Хайбулаев /ОХУ/ – 976
… 13. Баттулгын Тэмүүлэн – 596
… 17. Найдангийн Түвшинбаяр – 456


Эрэгтэй, +100 кг

1.    Тедди Ринер /Франц/ – 2050
2.    Ислам эл Шехаби /Египет/ – 1440
3.    Андреас Тоелцер /Герман/ – 1168
4.    Кейжи Сүзүки /Япон/ – 968
5.    Казухико Такахаши /Япон/ – 930
… 58. Доржпаламын Ганхуяг – 96
… 76. Хадбаатарын Мөнхбаатар – 58
… 84. Болдпүрэвийн Сугаржаргал – 42
… 97. Баярсайханы Төгөлдөр – 30

Эмэгтэй, 48 кг
… 14. Мөнхбатын Уранцэцэг – 490
… 21. Балжиннямын Бат-Эрдэнэ – 332
… 81. Эрдэнэчимэгийн Номин – 36
… 89. Баасанхүүгийн Уранчимэг – 20

Эмэгтэй, 52 кг
1.    Мисато Накамура /Япон/ – 2140
2.    Юүка Нишида /Япон/ – 1760
3.    Наталья Кузютина /ОХУ/ – 1070
4.    Мөнхбатын Бундмаа /Монгол/ – 1032
5.    Лаура Гомез /Испани/ – 854
… 72. Баатарсайханы Солонго – 70

Эмэгтэй, 57 кг

… 26. Түмэн-Одын Баттөгс – 314
… 48. Доржсүрэнгийн Сумъяа – 110

Эмэгтэй, 63 кг
… 15. Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа – 422
… 68. Батбаярын Сайнжаргал – 60

Эмэгтэй, 70 кг
… 35. Цэнд-Аюушийн Наранжаргал – 182

Эмэгтэй, -78 кг

… 33. Пүрэвжаргалын Лхамдэгд – 180
… 46. Ядмаагийн Дулмаа – 96

Эмэгтэй, +78 кг

… 32. Доржготовын Цэрэнханд – 188

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж