
Уралдаанд уран зураг, уран баримал, зураасан болон монгол зураг, уран бичлэг зэрэг дүрслэх урлагийн бүхий л төрлөөр нэг уран бүтээлч хоёр бүтээлээрээ өрсөлдөх юм байна. Оролцогчдын бүтээлийг ирэх сарын 28-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд тав хоногийн хугацаанд хүлээн авна. Тэргүүн байрт шалгарсан уран бүтээлчийг өргөмжлөл, зөөврийн компьютерээр шагнах бол удаах байруудад шалгарсан уран бүтээлчдийг LCD телевизор, зургийн аппарат, тосон будаг, зургийн хэрэгслээр урамшуулах нь ээ.
А.Зул