Цэргийн эргэлт мөрөөдөх хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Цэргийн эргэлт мөрөөдөх хэрэггүй

Венесуэлийн Батлан хамгаалахын сайд, армийн генерал Карлос Мата тус улсын ерөнхийлөгч Уго Чавесийн эсрэг цэргийн эргэлт хийнэ гэж мөрөөдөх хэрэггүй гэж пүрэв гаригт мэдэгджээ. Сүүлийн үед сөрөг хүчний зүгээс цэргийн эргэлт хийх гэсэн хандлага гарч байгаатай холбогдуулан ийм мэдэгдэл хийсэн ажээ.
Сайд Мата “Сөрөг хүчнийхэн цэргийн эргэлтийн тухай бодож цаг хугацаагаа дэмий үрэх хэрэггүй. Зэвсэгт хүчний дотор ийм юм бодож байгаа хүн байхгүй гэдгийг баттай хэлэх байна” гэж  улсын мэдлийн Canal 8 телевизийн сувгаар мэдэгдсэн аж.
Мөн түүнчлэн Чавесийн засгийн газар зэвсэглэлээр хөөцөлдөж байна гэсэн яриаг үгүйсгээд хуучирч, үеэ өнгөрөөсөн зэвсэг техникийг шинэчлэн сольж байгаа юм гэж тайлбарласан байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж