Сёдерлинг шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Сёдерлинг шөвгийн наймд шалгарлаа

Недерландын Роттердам хотноо үргэлжилж буй ABN Amro World Tennis Tournament тэмцээнд өрсөлдөж буй Робин Сёдерлинг 6-3; 5-7; 9-7 харьцаатай Германы Филипп Кольшрайберийг хожсоноор шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авлаа. Аваргаа хамгаалан тоглож буй Сёдерлинг дараагийн шатанд тус тэмцээний 2007 оны аварга, ОХУ-ын Михаиль Южнийтай тоглоно. Южнийгийн тухайд Голландын Тьемо де Баккерийг 6-4; 6-4-өөр хожиж, дөрөвний нэг шигшээд шалгарсан байна.
Мөн өчигдөр Хорватын теннисчин Иван Любичич 6-0; 6-4 харьцаагаар Францын Беной Пайрег хожсон бол мөн Хорват теннисчин Марин Чилич 6-2; 6-4-өөр Австрийн Юрген Мельцерийг буулган авчээ. Харин ОХУ-ын Дмитрий Турсунов 4-6; 6-4; 5-7-гоор Чехийн Томаш Бердыкт ялагдсан байна.
Тэмцээний шөвгийн наймын тоглолтууд баасан гаригт болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж