Дансандаа мөнгөтэй байх ёстой гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Дансандаа мөнгөтэй байх ёстой гэнэ

Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшиж, ашиг хүртэхээр болсон. Иргэд хувьцаатай болох, хувьцаа худалдан авснаар тухайн компанийн хувь нийлүүлэгч болж, үйл ажиллагаагаа төлөвлөхөд нь оролцох, саналаа хэлэх эрхтэй болно. Нэг ширхэг хувьцаатай байсан ч энэ эрхийг эдлэх аж. Мөн олсон орлогоос нь ногдол ашгаа авах эрхтэй. Биржийн арилжаанд та шууд оролцохгүй. Ямар нэгэн брокер дилерийн компаниар заавал зуучлуулан оролцоно. Брокер гэдэг нь танд зуучлан, хувьцааг худалдах, худалдан авах захиалгыг биелүүлдэг мэргэжлийн хүмүүс. Та арилжаанд оролцохдоо брокер дилерийн компани дээр иргэний үнэмлэх, цээж зурагтай очиж данс нээлгэнэ. Дараа нь ямар үнэт цаас авах захиалгаа брокерт өгнө. Ингэснээр таны захиалгыг авсан брокер дилерүүд хөрөнгийн бирж дээр явагддаг арилжаанд  таны өмнөөс оролцох юм. Та үнэт цаас худалдан авахдаа дансандаа заавал мөнгөтэй байх хэрэгтэй гэнэ. Ингэснээр арилжаа явагдаж таны данснаас мөнгө гарч, оронд нь худалдан авахыг хүссэн үнэт цаас таны дансанд орох болно. Хэрвээ зарах бол мөн л брокертоо захиалах аж.  

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж