Sony GT Academy-ийн 2-р үе шатыг Cheater-үүд “бусниулжээ”

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Sony GT Academy-ийн 2-р үе шатыг Cheater-үүд “бусниулжээ”

Sony-ийн Gran Turismo тоглоомтойгоо холбоотой гаргадаг нэгэн сонирхолтой зүйл нь GT Academy хэмээх дэлхийн хэмжээний тэмцээн. Энэхүү тэмцээнд орж түрүүлсэн авъяаслаг “тоглогч” нь яг бодит амьдрал дээр жинхэнэ мэргэжлийн жолооч болж, дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох эрх авах реалити шоунд оролцох боломжтой байдаг юм байна. Дэлхийн алдартай тэмцээнүүдэд өөрийн биеэр оролцоно гэсэн үг шүү дээ.

Тэгтэл уг тэмцээнийх нь 2-р үе нь хуурамчаар өндөр оноо авсан зальтай этгээдүүдээр дүүрчээ. Тоглоомыг гардан хөгжүүлэгч Polyphony Digital студи тоглоомыг ингэж “зальдах” боломж олгосон жижиг алдаануудыг засаж дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд тэмцээний 3-р үе шат 2-р сарын 14-нд эхлэх байсан нь хойшилжээ.

KT.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж