Д.Дэмбэрэл орон нутагт ажиллаад ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Д.Дэмбэрэл орон нутагт ажиллаад ирлээ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж аймаг орны байдалтай танилцаж мал өвөлжилтийг газар дээр нь үзэж улсын сайн малчин, тэргүүний тариаланчдад шагнал гардуулан, орон нутгийн иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тус аймгийн хариуцлагатай ажилтнууд болон иргэдтэй уулзах үеэрээ “Улс орны мал өвөлжилтийн байдал наяад суманд хүндрэлтэй байна. Гэхдээ цастай байгаа ч өнгөрсөн зун гайгүй ургац авч мал тарга тэвээрэгтэй байгаа учраас энэ жилийг ажрахгүй давах болов уу гэсэн бодолтой байгаа. Учир зүггүй хүндэрсэн газар одоогоор алга байна.

Хүндэрч болзошгүй гэсэн тийм газрууд бий. Энэ бол цаг агаарын байдалтай шууд холбоотой. Манай хөдөө аж ахуй, мал аж ахуйд цаг агаар нөлөөлж болох байдлын мэдээ байгаа.  УИХ хоёрдугаар сарын 10-ны үеэр завсарлах бодолтой байна. Бодлогын болон хууль, шийдвэрийн нэлээд олон төслийг бид хэлэлцэн баталлаа. Нийтдээ 60 гаруй хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцээд байгаа. Хуулийг хэрэгжүүлэхэд түүнийг сурталчлах нь төрийн албан хаагч та нарын үндсэн үүрэг мөн. Хуулийг хэрэгжүүлэгч нь гүйцэтгэх засаглал юм. Гүйцэтгэх засаглал нь орон нутгийн байгууллагууд. Хуулийг тогтоогч нь Улсын Их Хурал. Хууль яагаад хэрэгжихгүй байна, Баян-Өлгий аймагт мөн адил хууль хяналтын байгууллага хуулийг нэг мөр хэрэгжүүлдэггүй тухай мэдээлэл зөндөө байна. Хүн болгон өөрийн ажилд холбогдолтой хуулийг ард иргэдэд сайн ойлгуулах л юм бол хууль хэрэгжих болно. Монгол Улсад 400 гаруй хууль бий. Ард түмэн хуулийг ойлгохгүй байна. Бид үүний нэлээдийг шинэчилж засварлалаа. Эдгээр хуулийг ард түмэнд ойлгуулах л юм бол хууль зөрчигдөөд байх юм гарахгүй” гэдгийг онцолж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж