Аймгийн удирдлагууд сумдад ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Аймгийн удирдлагууд сумдад ажиллана

Сүхбаатар аймгийн удирдлагууд энэ сарын 10-16 ны өдрүүдэд сумдад ажиллахаар болжээ. Хөдөө орон нутгийн иргэдэд УИХ, Засгийн газрын бодлого шийдвэрийг сурталчлан таниулах, аймгийн ИТХ, Засаг даргын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, 2010 онд хийгдсэн ажлууд болон 2011 онд хийгдэх ажлын зорилтын талаар мэдээлэл хийхээс гадна мал аж ахуйн хаваржилтын байдалтай танилцах, сумдын ажил байдалтай танилцаж иргэд хөдөлмөрчдийн санаа бодлыг сонсохоор орон нутгийг зорьж байгаа аж.

Аймгийн удирдлагууд хэсэгт хуваагдан ажлын хэсэг байгуулж сумдад ажиллахаар болсон бөгөө Нэгдүгээр ажлын хэсэгт Аймгийн ИТХ-ын дарга Д.Шижирбаатар, Засаг даргын орлогч Д. Хосбаяр нараар ахлуулан энэ сарын 10-нд Халзан, Баяндэлгэр, энэ сарын 11-нд Түвшинширээ,Уулбаян, энэ сарын 12-нд Мөнххаан,Түмэнцогт энэ сарын 13-нд Баруун-Урт ажиллахаар болжээ.

Хоёрдугаар ажлын Аймгийн засаг дарга Ж.Батсууриар ахлуулан энэ сарын 11-нд Онгон ,Дарьганга, энэ сарын 12-нд Наран, энэ сарын 13-нд Баруун-Урт, энэ сарын 16-нд Сүхбаатар, Асгат, энэ сарын 17-нд  Эрдэнэцагаан сумдад тус тус ажиллахаар болжээ.

Аймгийн удирдлагууд сумдын засаг даргын тамгын газрын болон төсвийн байгууллагын удирдлагууд, иргэд хөдөлмөрчтөй, намын гишүүд дэмжигчидтэй уулзалт зохион байгуулах ажээ.

Мөн сумдын ажилтай танилцах, 2010 онд хийгдсэн бүтээн байгуулалт , 2011 онд хийгдэх ажлын талаар мэдээлэл хийхээс гадна сумдын 2010 оны ажлын дүгнэсэн хяналт шинжилгээний тайланг танилцуулах, сумдын засаг дарга нарт үүрэг даалгавар өгөх гэнэ. Энэ үеэр ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж цагаан будаа өгөх ажлыг зохион байгуулах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж