УИХ-ын гишүүд орон нутагт ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд орон нутагт ажиллана

Энэ сарын 15-нд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Я.Батсуурь, УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж болон холбогдох албаны хүмүүс Дорноговь аймагт хүрэлцэн ирж иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ. “Саран хөхөө” театрт 14.30-17.00 цагийн хооронд УИХ-ын гишүүдийн хууль тогтоох үйл ажиллагааны оролцоо болон бусад ажлын талаархи холбогдох мэдээлэл, УИХ-ын үйл ажиллагааны талаархи иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, тодорхой хариу өгөх харилцан ярилцах зорилгоор иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулах юм. Мөн өдрийн 11,00-12.00 цагт ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг“Дорноговь зочид” буудлын хурлын танхимд, Төсвийн тухай шинэчлэн найруулсан хуулийн төсөл аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болох юм. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Монгол Улс болон Дорноговь аймгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, цаашдын зорилт сэдвээр  ЭМШУИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь салбар сургууль дээр лекц унших тул, “Саранхөхөө” театрт УИХ-ын гишүүн Я.Батсуурь МСҮТ-ийн оюутнууд болон ЕБС-ийн сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох талаар лекц уншина.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж