Санхүүгийн зах зээлд оролцогчид чуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Санхүүгийн зах зээлд оролцогчид чуулж байна

Монгол улс үсрэнгүй хөнжлийн эрин үетэй золгоод байгаа энэ цаг үед Дорнодын бизнес эрхлэгчид бас хоцрохгүй шинэ төвшинд сэтгэж, хамтран ажиллах  шаардлагатай.

Аливаа бизнесийн санааг хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр чухал үүрэгтэй. Энэ утгаараа Дорнод аймагт байгаа санхүүгийн зах зээлд оролцогчид цуглаж, хойшид хийх ажил, зорилгоо тодорхойлох гэж байна.
“Айлаас эрэхээс, авдраа уудлая“ Санхүүгийн зах  зээлд оролцогчдын чуулган өнөөдөр 10:00 цагт То ван зочид буудлын хурлын зааланд эхэллээ.

Энэхүү чуулга уулзалтын зохион байгуулагчаар “Саяг” ХХК, “Дэлгэрэх” эмэгтэйчүүдийн хадгаламжийн клуб, ХасБанк, Голомт банкууд ажиллаж байна.

Чуулганд оролцогчид ямар арга зам, арга барилаар яаж үр дүнтэй санхүүжилт хийж, зах зээл дахь мөнгөний эргэлтийг хурдан үр ашигтай болгох тухай ярилцах аж.

Чуулганы хүрээнд 10 гаруй илтгэл хэлэлцэгдэх бөгөөд Улаанбаатар хотоос ХасБанкны тэргүүн дэд захирал Соронзонболд оролцож, илтгэл тавина.

Чуулга уулзандтанд санхүүгийн зах зээлд ажиллах сонирхолтой, аж ахуй нэгж, иргэд оролцох эрх нь нээлттэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж