Forbes-ийн рейтинг: “Алтан зуутнууд-2010”

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Forbes-ийн рейтинг: “Алтан зуутнууд-2010”

Forbes-ийн рейтинг: “Алтан зуутнууд-2010”
Оросын баян бизнесменүүд жилийн дотор хөрөнгөө хоёр дахин нэмэгдүүлэв

Өмнөх жагсаалт гарсанаас хойших нэг жилийн дотор Оросын баян ажил хэрэгч хүмүүсийн хөрөнгө хоёр дахин нэмэгдлээ. Долларын тэрбумтнууд 62 болж,  тэдний  2009 оны тоо 32 байснаа бараг хоёр дахин нэмэгдсэн байв. Forbes-ийн тэрбумтнуудын нийт хөрөнгийн нийлбэр өмнөх жилийнхээ 142 тэрбумаас 297 тэрбум хүртэл өссөн байна.
Сонирхолтой нь эдийн засаг өөдлөөгүй ч Оросын хөрөнгийн зах зээлийн үндсэн үзүүлэлт РТС-ийн индекс бас л хоёр дахин өссөн байгаа.
Энэ жагсаалтыг Новолипецкийн ган, төмөрлөгийн комбинатын эзэн Владимир Лисин тэргүүлэв. Түүний хөрөнгө 10,6 тэрбум ам.доллар болон өсчээ. Хоёрдугаарт нь 8,2 тэрбумтай «Интеррос»-ын тэргүүн Владимир Потанин бичигдсэн байв. «Алтан зуутнууд — 2010» жагсаалтад 11 шинэ хүн орж ирэв. Тэдний дунд Москвагийн девелопер Самвел Карапетян ба Владимир Путины жүдогийн спаринг-хамтрагч ах дүү Борис ба Аркадий Ротенберг нар байна. Роман Абрамович эхний гураваас шахагдаж, Борис Березовский 2004 оноос хойш анх удаагаа Forbes-ийн чансаанаас хасагджээ.

Жагсаалтын эхний арав:
* 1. Владимир Лисин
* 2. Михаил Прохоров
* 3. Михаил Фридман
* 4. Роман Абрамович
* 5. Олег Дерипаска
* 6. Вагит Алекперов
* 7. Владимир Потанин
* 8. Алексей Мордашов
* 9. Виктор Рашников
* 10. Дмитрий Рыболовлев
Forbes-ийн рейтингийн 11 шинэ баян
Тэдний зургаа нь нүүрсний бизнес хийдэг.

Борис Ротенберг
Forbes-ийн жагсаалтад: 100-д
Хөрөнгө: 700 сая ам.доллар

Forbes-ийн энэ жилийн жагсаалтад 11 шинэ хүн байна. Хямралтай 2009 онд дөнгөж дөрөвхөн шинэ хүн гарч ирсэн байлаа. Хөрөнгийн зах зээлийн оргил 2008 онд жагсаалтад 17 шинэ баян  нэмэгдэж байв. Шинэ жагсаалтад орсон 11 хүнээс хэн нь ч дээд хэсэгт нь багтсангүй. Тэднээс хамгийн өндөр үзүүлэлттэй «Уралхим» Аркадий ба Борис Ротенберг төгсгөжээ.
Бизнесээ тэгээс эхлэгсэд
Тэд юунаас эхэлсэн бэ?
Forbes-ийн “Алтан зуутын” ихэнх хүмүүсийн өнөөгийн бизнесийн үндэс нь хувьчлагдсан үйлдвэрийн газрууд болж байна. Баячуудын дөрвөн хүний нэг нь бизнесээ тэгээс эхэлж байв. Таван жилийн өмнө тийм хүмүүс хуруу дарам цөөн байсан юм.

Сергей Галицкий (28-р байр, 2,9 тэрбум ам.доллар)
«Магнит» хүнсний дэлгүүрийн сүлжээний захирал ба хамтран эзэмшигч Сергей Галицкий оюутан байхдаа Краснодарын жижиг банкныорлогч захиралын зөвлөх байсан бөгөөд тэрээр санхүүчдийн дунд танилтай болж 30 мянган доллар зээлдэн бизнесээ эхэлсэн гэнэ. Тэр мөнгөөр худалдан авсан үнэртэн, гоо сайхны бараа жижиг наймаачдын дунд тэр даруй гүйгдэн анхны орлогоо хийсэн гэнэ. Дараа нь «Магнит»-ын үндэс болсон «Транс-азия» дистрибьюторын компанийг бүртгүүлж авчээ.
Жагсаалтаас хасагдсан бизнесменүүд
Тэдэнтэй 2009 онд юу тохиолдов?
Forbes-ийн  рейтинг 2010 онд 11 шинэ хүнээр, эргэн ирсэн 12 бизнесменээр нэмэгдсэн бол зуун баячуудын клубаас  23 хүн хасагдлаа. Тэд яагаад хасагдав? Шалтгаан хэд хэд бий. Зарим нь мөнгөтэй үлдэхээр шийдснээс эрсдэл хийгчид нь тэднээс даван гарчээ. Өөр нэг хэсэг хямралаас сэхэлгүй уналтаа үргэлжлүүлэв. Гурав дахь нь салбар нь нэгэн хэмжээнд зогссоноос мөнгө аривжуулж чадсангүй.

Борис Березовский
Байр — 2009 оны 29

Борис Березовский хир зэрэг баян бэ? Хариулт өгөхөд хэцүү. Роман Абрамович 2003–2005 онуудад Березовский ба түүний хамтрагч Бадри Патаркацишвили нараас 1,9 тэрбум орчим долларыг «Сибнефть» ба «Русал»-ийн хувийн төлөө төлж байжээ. Хэдэн жилийн дараа тэр хоёр хөрөнгөө хувааж эхэлтэл Бадри Патаркацишвили  нас бараад одоо Березовский Патаркацишвилийн гэр бүлийнхэнтэй зарга хийж байна. Тэндээс хэд нь Березовскийд ирэхийг хэн ч мэдэхгүй. Тэдний нийлсэн хөрөнгө 1,5 тэрбум хүрсэн гэж ярьдаг.

Forbes-ийн чансаанд 40-өөс доош насны есөн баян бий
Дөчөөс доош насны есөн баян байгаа нь залуу зах зээлийн эдийн засагт тийм ч цөөн биш. Тэдний нэг нь хөрөнгөө тэгээс босгосон гэхэд бас сонирхолтой.”Алтан зуутын” насны ангиллыг авч үзвэл тэдний ихэнх нь «41–50 нас»-д хамрагдах бөгөөд 56 хүн энэ ангиллыг төлөөлж байна. Дараа нь 51-ээс 60 хүртэл насны 31 хүн байна. Гуравт 40 хүртэл насны залуу байх аж. Жараас дээш настай дөнгөж дөрвөн баян байна. Энэ жагсаалтын дундаж нас нь 48,5 жил.

Андрей Зубицкий
Нас: 35, чансааны байр 96, хөрөнгө 700 сая ам.доллар
Андрей Зубицкий нь «Кокс» гэх ган, төмөрлөгийн холдингийн эзэн Зубицкийн гэр бүлийн бага хүү.
Орос баячуудын амьдралын зарчим

Михаил Фридман
Чансааны байр: 3
«Баян байх урлаг нь хүний уг чанарыг мэдэх урлаг юм”
Хөрөнгөө хурдтай босгож байгаа хүмүүс
Энэ жагсаалтын хурдтай хөрөнгөжиж байгаа 10 хүний мөнгөний нийлбэр 70 тэрбум ам.доллар болжээ.

Дмитрий Рыболовлев
Хөрөнгийн өсөлтийн хэмжээ: +5,5 тэрбум ам.доллар (+177%)
Жагсаалтын 10  дугаар байр
Хэдийгээр Дмитрий Рыболовлев хамгийн их хурдтайгаар хөрөнгөө өсгөсөн хүн болоогүй ч өнгөрсөн жил түүний хувьд хамгийн амжилттай байлаа. Ерөнхий сайдын орлогч Игорь Сечин «Уралкалий» компанид хийж буй довтолгоогоо зогсоогоогүй, 2006 онд нэг уурхай нь усанд автсан хэрэгт нь янз бүрийн шалгалтаа оруулсаар байна. Мөн гэрлэлтээ цуцалсан эхнэр нь түүний хөрөнгийн талыг авна гэж зүтгэж байгаа.

Forbes-ийн жагсаалтын хамгийн олон хүүхэдтэй хүмүүс
“Алтан зуутад” олон хүүхэдтэй 40 бизнесмен байна. Оросын үзүүлэлтээр бол жагсаалт бас ч олон хүүхэдтэй хүмүүсийнх болж байна. Зуун бизнесменд 238 хүүхэд ноогджээ. Оросын 2002 оны хүн амын тооллогоор Оросын дундаж үзүүлэлт нь нэг айлд 1,4 хүүхэд ноогдож байгаа тоо юм.
Forbes-ийн чансааны долоо баян тус бүр дөрөв, дөрөв нь тус бүр тав, хоёр нь тус бүр зургаа ба нэг нь долоон хүүхэдтэй. Сүүлчийн нь гуч хүрээгүй байтад дөрвөн ихэр хүүхэд төрөөд олон хүүхэдтэй  эцэг болжээ. Мөн ах дүү хоёр бизнесмен  нийлээд 10 хүүхэдтэй байна. Баячуудаас дөнгөж таван хүн л хүүхэдгүй.

Зияд Манасир
Чансааны 78-д, хөрөнгө нь 900 сая ам.доллар, эхнэртэй, таван хүүхэдтэй, нас 44
Зияад Манасирийн төрөлх нутаг Иорданд олон хүүхэдтэй байх нь хэм хэмжээ гэдэг. Өнгөрсөн жилд тэрээр хүүхдийн тоогоо нэгээр, хөрөнгөө 400 сая доллараар нэмэгдүүлж чаджээ. Том охин Элен сэтгүүлчийн ангийн оюутан.
Жагсаалтад байгаа парламентын гишүүд ба сенаторууд
“Алтан зуутын” 11  хүн Төрийн дум ба Холбооны зөвлөлд ажилладаг.
Хууль тогтоох байгууллагад ажилахаар шийдсэн 11 хүнээс зургаан нь Төрийн думын хуралд сууцгааж, жилдээ хоёр сая орчим рублийн цалин авдаг. Холбооны зөвлөлд үлдсэн тав нь хуралддаг ба тэд бүгд “Нэгдмэл Орос” намын гишүүд ажээ.

Сулейман Керимов
Чансааны 19 дүгээр байр, хөрөнгө нь 5,5 тэрбум ам.доллар.
Албан тушаал нь Дагестанаас Холбооны зөвлөлд суугаа сенатор

Елена Батурина дэлхийн гурван баян эмэгтэйн нэг болжээ
Forbes сэтгүүлийн хувилбараар өөрийн хөрөнгийг хийж чадсан дэлхийн гурван баян эмэгтэйн тоонд «Интеко» компанийн ерөнхийлөгч Елена Батурина багтжээ. Москва хотын өршөөлөөс хасагдсан мэр асан Лужковын эхнэрийн өмнө Хятадын Longfor Properties  компанийн тэргүүн, 3,9 тэрбум доллартай Ву Яхун ба Zara худалдааны вант улсын эзэн испани эмэгтэй Розалия Мера (3,5 тэрбум) нар л орсон байв.
Батуринагийн хөрөнгийг 2,9 тэрбум ам.доллар гэж үнэлжээ. Батурина сэтгүүлийн орос хувилбарын “Алтан зуутнууд” жагсаалын 27-д байна. Мөн тэрээр нэг тэрбум доллараас илүү хөрөнгөтэй дэлхийн 14 эмэгтэйн нэг. Өнөөгийн байдлаар Forbes сэтгүүлийн “тэрбумтнуудын клуб”-т 1011 хүн байгаагийн дөнгөж хоёр хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
«Интеко» 2009 онд өөрийн бизнесийг шинэчлэн зохион байгуулаад Сбербанк, «Газпром», «Роснефть» компаниудын хувьцаа ба Москвагийн баруун өмнө хэсгийн газраа худалдаад өрөө дарж авчээ. Өнгөрсөн жилийн эхээр нэг сая кв/м байр сууц барина гэж зарлаж байв. Москвагийн Бескудниково микро районд угсармал байр барих мөн Петербургт байшин үйлдвэрлэх комбинат худалдан авч олон янзын төлөвлөгөөтэй байсан ч Лужковыг авч хаясан дуулианаар энэ эмэгтэйн бизнес хүндхэн байдалд ороод байна. Гэхдээ л энэ жилийн Оросын тэргүүн зуун баяны 27 дахь нь байгаа юм.

Чансаан дахь гэр бүл
Ах дүү гурван хос, нэг гэр бүлийн бизнес
Гэр бүлийн бизнес Орост бараг байхгүй. Учир нь бизнесийн анхдагч нар компаниа удирдаж байгаа. Оросын хувьд гэр бүлийн гэдэг ангилалд ах дүү нарын хамтрах ажиллагаа их. Forbes-ийн жагсаалд ах дүү гурван хос ба эцэг, хүү нарын нэг гэр бүлийн бизнес оржээ. Зубицкийн гэр бүлийнхэн “Конкс” группийг чансаанд авчрав. Бизнесээ хянадаг том Зубицкий Төрийн думд гурав дахь удаагаа сонгогдон хөдөлмөрлөж байхад түүний хөвгүүд нь бизнесээ явуулж байна.

Алексей ба Дмитрий Ананьевынхан
Хөрөнгийн нийт хэмжээ нь 3,2 тэрбум ам.доллар

Ах дүү Ананьевынхны хамтын бизнес нь «Техносерв А/C»-ийн IT-компаниас эхлэлжээ. Тэд өмнө нь Зөвлөлт-Данийн хамтарсан үйлдвэрт ажиллаж байлаа. Тэр хоёрын компани эхлээд хэрэглээнд байсан тооцоолон бодох системүүдийг худалдаж байв. Эцэст нь тэдний компани системийн интеграторын томоохон нь болжээ.

Forbes-ийн аргачлал
Forbes нэг биш арван жилээр дэлхийн томоохон хөрөнгийн тооцоог хийж байгаа. Үнэлгээг гаргахдаа тэд өөрийн гэсэн системтэй болжээ.
1. Бидний гаргаж байгаа ажил хэрэгч хүний хөрөнгийн үнэлгээ нь түүний бүхий л хөрөнгө: хувьцаа, газар, үл хөдлөх хөрөнгө, санхүүжилтэд оруулсан мөнгө зэргээс гардаг.
2. Нийтэд мэдэгдсэн компаниуд нь зах зээлийн үнэлгээгээр үнэлэгдэнэ. Хаалттай компаниудын үнэлгээг тэдний хийсэн наймааны хэмжээ, орлого, өөрсдийн хөрөнгө ба биржийн наймааны компаниудын мэдээлэл эсвэл өмнө  хийгдсэн наймааны мэдээлэл зэргээс хийдэг. Бид аль болох төвийг сахисан байр сууринаас баячуудын хөрөнгийг “үүнээс хямд байх ёсгүй” гэсэн зарчмаар гаргадаг
3. Энэ жагсаалтад компанийн үнэ 2010 оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар, оролцогсдын насыг 2010 оны дөрөвдүгээр сарын 15-наар тасалбар болгон гаргасан юм.
4. Оросын баячууд өөрийн үйлдвэрийн хувьцааг ойрын хамаатныхаа нэр дээр гаргах нь их байдаг. Үүнээс үүдэн хамаатан садан нь компанийн удирдлагад оролцдоггүй бол тэр хүний гэр бүлийнхний бүх хөрөнгийн үнэлгээг өрхийн тэргүүний нэр дээр бичлээ.
5. Жагсаалтад өөрийн хөрөнгийн үндсэн хэсгийг төрийн байгууллагад ажиллахгүй байхдаа босгосон иргэдийг орууллаа.
6. Жагсаалтад Оросын хамгийн баян гэх 100 хүнийг багтаан чансааны доод  төвшинг 700 сая ам.доллараар тогтоосон юм. Хэрэв та эндээс нэр цуутай зарим хүнийг олоогүй бол Forbes түүний хөрөнгийг 700 саяас бага гэж үнэлснээс л тэр.
Forbes-ийн чансаанд ашиглагдсан мэдээлэл нь шинжээчдийн ба сэтгүүлчдийн хийсэн тэр хүний хөрөнгийн үнэлгээ юм. Энэ мэдээлэл албан биш бөгөөд зөвхөн хувийн зорилгод л хэрэглэгдэж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж