
«Манай консорциумд япончууд, солонгосууд байгаа. Хэрэв бид тендерт ялбал тэр нь өргөжиж магадгүй. Гэхдээ бид тус бүртээ л өөрсдийн ажлыг хийх болно» гэж тэр хэлсэн байв. Якунины яриагаар Хятадын компаниуд тендерт оролцох өрөгдлөө бие даан өгсөн гэнэ. Гэхдээ бид Таван толгойг сонирхогч талуудтай консорциумаа өргөтгөх хэлцлийг явуулж байна гэж Якунин хэлснийг «Интерфакс» дамжуулжээ.
Монголын өмнөд нутгийн «Таван толгой»-н орд нь дэлхийд нөөцөөрөө томоохонд орох бөгөөд 6,5 тэрбум тонн нүррстэйн 40 хувь нь коксжсон нүүрс юм. Ордыг бүрэн ашиглахын тулд 400 км төмөр зам ба цахилгаан станц барих шаардлагатай.