
Шахын дэглэм удаан тогтох мэт санагдаж байсан ч хоёр сарын эсэргүүцлийн ажиллагааны дараа арми нь эсэргүүцэгчидтэй нэгдэн ислам хувьсгал ялсан юм. Аятолла Хомейнийн удирдсан “Үндэсний фронт” 1974 оны хоёрдугаар сарын 14-нд Засгийн газраа байгуулсан нь АНУ ба Зөвлөлтийн хувьд гэнэтийн хэрэг болсон юм. Тэд “аятолла” гэж юу байгааг ч ойлгож чадаагүй юм.
Өвчтөнүүдийн олон улсын өдөр
Өнөөдөр олон улсын хуанлид Дэлхийн өвчтөнүүдийн өдөр (World Day of the Sick) гэж тэмдэглэгджээ. Энэ арга хэмжээг өвчинд нэрвэгдэгсэдэд сэтгэл санааны болон бусад тусламж үзүүлэхэд зориулж байгаа юм. Талийгаач агсан Ромын хамба II Иоанн Павåëèéí (Pope John Paul II) санаачлагаар 1992 оны тавдугаар сарын 13-нд энэ өдрийг тэмдэглэх шийдвэр гаргасан байна. Анх 1993 оны энэ өдөр түүнийг тэмдэглэсэн байна. Яг энэ өдөр олон зууны өмнө Францын Лурд гэх нутагт дахь эх ирсэн гэдэг. Хувилгаан бүсгүй, Лурдын дарь эх (Our Lady of Lourdes) олон хүнийг өвчнөөс ангижруулж өвчтөнүүдийг аврах бэлгэдэл болсон гэдэг. Жил бүрийн энэ арга хэмжээг тодорхой зорилгоор явуулдаг.
Япон улс үндэслэгдсэн өдөр
«Улсынхаа үндэслэгдсэн өдрийг дурсан санаж, улс орноо хайрласан зүрх сэтгэлийг хүмүүжүүлэх» гэсэн уриаг улс үндэслэгдсэн өдөрт (Кенкоку Кинен-но Хи) зориулан “Үндэсний баяр наадмын тухай” хуулинд зааж өгчээ. Японы үндэсний энэ баяр нь бүх нийтийн амралтын өдөр юм.
Токиогийн телевизийн цамхаг
Нарагийн эринээс (710—794) бичигдсэн Японы түүхийн номонд Япон улс үндслэгдсэн өдрөөр хамгийн анхны эзэн хаан Жимму (Jimmu) хаан ширээнд суусан өдрийг сонгосон тухай өгүүлдэг. Тэр нь григорианы хуанлид оруулснаар МЭӨ 660 оны хоёрдугаар сарын 11 болж байна. Алтан сүм, Киото
Улс үндэслэгдсэний баярыг 1966 онд үндэсний баяруудынхаа жагсаалтад оруулаад тэр нь 1967 оноос хүчин төгөлдөр болжээ.
Үйл явдал
Ватикан бие даасан улс болов
Ватикан нь 44 га газар эзэлсэн дэлхийн хамгийн жижиг улс юм
1929 он: Ватикан гэх энэ бичил улс Италийн нийслэл Ром хотноо байрладаг. Ватикан нь олон улсын эрхээр Католик шашны захиргааны гол байгууллага Хамбын түшээт суудал юм. Бусад орнуудын элчингүүд нь Ватиканд биш тэр захиргаанд нь томилогддог байна. Хувилгаан Петрийн сүм байрласан Ватиканы толгодоос улсын нэр нь үүдэлтэй. 1929 оны хоёрдугаар сарын 11-нд Лютерны гэх гэрээнд гарын үсэг зурагдснаар Ватикан тусгаар улс болжээ. Тэр гэрээ нь 1870 оноос Ватикан ба Италийн хооронд үргэлжилж байсан маргааныг цэглэн Католик шашины Италийн вант улсад оршин тогтнох эрх хэмжээг тогтоож өгчээ. Гэрээнд ширээт лам Пьетро Гаспарри ба III Виктор Эммануил хааны нэрийн өмнөөс Италийн ерөнхий сайд Б. Муссолини нар гарын үсгээ зурсан байв.