
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай, Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нийт гишүүдийн 85.1 хувийн саналаар хууль батлагдлаа. Дээрх хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн байсан юм. Хууль батлагдсанаар Улаанбаатар хотод тодорхой хэсэгт хязгаарлалтын бүс тогтоож, тэнд амьдарч байгаа иргэдийн шөнийн цахилгааны үнийг 50 хувь хөнгөлж, улмаар улсын төсвөөс нөхөн олговор олгох замаар арга хэмжээ авахаар болж байна. Тодруулж хэлбэл, үүнд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулах юм.
Г.Дарь