Нүцгэн зураг нь конгрессмэнийг “алав”

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Нүцгэн зураг нь конгрессмэнийг “алав”

АНУ-ын конгрессэд Бүгд найрамдах намаас нэр дэвшин гарч ирсэн конгрессмэн Крис Лу интернэтээр дамжуулан нэгэн эмэгтэйтэй сээтэгнэн өөрийн нүцгэн зургаа илгээсэн хэргээс болж огцрохоор шийдлсэнээ зарласан байна.

Одоо 46 настай Нью-йорк хотоос сонгогдсон тэрээр эхнэр хүүхэдтэй нэгэн бөгөөд ийм болчимгүй үйлдлээсээ болж хэвлэлийнхний хараанд өртөн том шуугиан дэгдээжээ. Хэвлэлүүдээр конгрессмэнийг зуучийн үүрэг гүйцэтгэдэг сайтаар дамжуулан 34 настай нэгэн ганц бие эмэгтэйд  өөрийн бүсэлхий хүртэл нүцгэлсэн зургаа илгээж,  сээтэгнэсэн үгтэй зурвас илгээж байсан нь ил тод болсон байна. Үүний дараа хэдхэн цагийн дотор конгрессмэн огцрох тухай шийдвэрээ нийтэд зарласан ажээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж