Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Хуулиудыг баталлаа

УИХ-ын чуулганы намрын чуулганыг өнөөдөрт багтаан завсарлуулахын тулд хуулиудыг бөөнд нь баталж байна. Тодруулбал, чуулганы нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 92 хувийн саналаар баталсан бол Гадаадаас ажиллах хүч авах тухай, гадаадад ажиллах хүч гаргах тухай хуулийн төслийг 90 хувийн саналаар, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 86 хувийн саналаар тус бүр баталлаа. Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 88.2 хувиар, Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 80.4 хувиар, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 84.3 хувиар, Газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 78.4 хувиар, Мөнгө угаах болон терроризмтай тэмцэх тухай хуулийн төслийг 84.3 хувийн саналаар баталлаа. Түүнчлэн Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нийт гишүүдийн 84.3 хувийн саналаар баталсан бол Эд хөрөнгө өмчлөх, түүний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 82.7 хувийн саналаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 82.7 хувийн саналаар, Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн төслийг 84.6 хувийн саналаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 82.7 хувийн саналаар тус бүр батлаад байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж