
Nokia компани удаан хугацаанд хүлээгдэж байсан MeeGo хөдөлгөөнт холбоонд суурилсан смартфоныг үйлдвэрлэхээ болихоор шийджээ. Тус компани ойрын хугацаанд цаашдынхаа стратегийн талаар мэдэгдэл хийж магадгүй байна. Ажиглагчдын үзэж байгаагаар Nokia цаашид Microsoft компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр голлон анхаарч, Windows Phone 7-г ирээдүйн хамгийн супер смартфон болгохоор тууштай ажиллаж эхлэх тухай таамаглал дэвшүүлж байна.
MeeGo-ийг технологийн сүүлийн үеийн хэрэгслүүдэд зориулсан Symbian үйлдлийн системийн анхдагч загвар гэж үздэг ч, Symbian нь харьцангуй зардал багатай төхөөрөмжүүдэд зориулсан үйлдлийн систем юм. Харин зах зээлд Google Android, Apple iOS гэх мэт хүчтэй өрсөлдөгчид гарч ирснээр, MeeGo аажмаар шахагдаж эхэлж байна.
Б. Энхцэцэг