Олон-овоотоос стронцын хүдэр илэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Олон-овоотоос стронцын хүдэр илэрчээ

Манай оронд зургаан мянга гаруй ашигт малтмал, эрдэс чулуулаг бадаг хэмээн Ашигт малтмалын газраас бүртгэжээ. Ашигт малтмалыг дотор нь шатах ашигт малтмал, ашигт малтмал, ховор металл өнгөт металл, холимог металл, үнэт металл гэхчилэн хэд хэдэн бүлэгт хувааж үздэг. Нүүрс, нефть, байгалийн хий, шатдаг занар зэргийг шатах ашигт малтмал гэдэг бол хар металл, төмөр марганц, хромыг ашигт малтмал гэдэг. Харин ховор металлд вольфрам, цагаан тугалга, молибден ордог бол енгет металлд зэс, хөнгөн металлд хөнгөн цагаан, холимог металлд хар тугалга, цайр багтдаг. Үнэт металлд алт, цагаан алт, мөнгө ордог бол ховор металлд тооцогддог вольфрам нь манай улсын хэд хэдэн газар илрээд байгаа бөгөөд ашиглаж байсан гүний орд ч байгаа гэнэ. Түүнчлэн стронцийн хүдэр манайд цоо шинээр илэрсэн. Цацраг идэвхтэй энэхүү эрдэсийн орд нь Олон-овоотын алтны ордын дэргэд илэрсэн. Түүнчлэн үнэт чулуунд тооцогддог цагаан, ногоон хаш, мана, гартаам усан болор байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж