Ялтан шилжүүлэх гэрээ хийх албан тоот илгээжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Ялтан шилжүүлэх гэрээ хийх албан тоот илгээжээ

Монгол Улс  БНХАУ-ын хооронд Ялтан шилжүүлэх тухай гэрээний төслийг хоёр талын төлөөлөгчид өнгөрөгч онд хэлэлцэж тохиролцоонд хүрсэн билээ. Тэгвэл уг гэрээний эцсийн шатны хэлэлцээр хийх албан тоотыг  ХЗДХЯ-наас өмнөд хөрш рүү саяхан илгээсэн байна. Манай талаас явуулсан албан тоотын хариу БНХАУ-аас ирвэл уг гэрээнд хоёр тал гарын үсэг зуралцаж улмаар манайх УИХ-аар батлуулах юм байна.  Өнгөрсөн онд  дээрх гэрээний төсөл хэлэлцэхэд БНХАУ-ын Шүүх яам, Ардын дээд шүүх, Нийгмийг аюулаас хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Элчин сайдын яам зэрэг байгууллагын нийт 10 төлөөлөгч бүхий бүрэлдэхүүн ирсэн. Манай улсаас мөн Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын прокурорын ерөнхий газрын төлөөлөл оролцож хэлэлцжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж