Д.Энхбатыг намын гишүүнээс хаслаа

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Д.Энхбатыг намын гишүүнээс хаслаа

Өнөөдөр Ногоон намын дүрэм ёсзүйн хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Ногоон нам,  Иргэний зориг намтай нэгдэж байгааг эсэргүүцэж байгаа бөгөөд НН-ын дарга Д.Энхбатыг намын гишүүнээс хассан гэдгээ мэдэгдлээ. “Хоёр нам нэгдэж байгаа нь манай намын олон дүрмийн заалтыг зөрчсөн. Мөн намын гишүүдийн олонхи нь эсэргүүцэж байхад хоср нам нэгдэхээр гарын үсэг зурсан. Тиймээс Д.Энхбатын намын гишүүний эрхийг нь түдгэлзүүлж байна” гэж  Ногоон намын ёсзүйн хорооны дарга М.Чинзориг хэллээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж