Хүн ам, орон сууцны тооллогын комисс хуралджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Хүн ам, орон сууцны тооллогын комисс хуралджээ

Хүн ам, орон сууцны тооллогын Улсын комисс өнөөдөр хуралдаж ажлынхаа явцыг хэлэлцсэн байна. Хүн ам, орон сууцны тооллогод  өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-ний байдлаар 714  мянга  784 өрхийн 2 сая 650 мянга 673 хүн хамрагдсан гэх урьдчилсан мэдээ гарчээ. Гэхдээ  Гадаад харилцааны яам болон интернетээр тоологдсон иргэн, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яамны шугамаар тоологдсон цэргийн албан хаагч, сэжигтэн, хоригдол, яллагдагчийн тоо ороогүй  аж. Тоологдсон өрх, хүн амын тоо, нас, хүйс, тэдний амьдарч байгаа орон сууцны төрлийн талаарх эцсийн дүнг энэ оны долдугаар сард багтаан эцэслэн гаргах ёстой. Энэ ажлыг тогтоосон хугацаанд нь хийж дуусгахыг Монгол Улсын Ерөнхий сайд, Тооллогын улсын комиссын дарга С.Батболд гишүүдэд үүрэг болгосон  байна. Мэдээлэл боловсруулах ажлын хүрээнд Үндэсний статистикийн хороо аймгуудын тооллогын мэдээг цахим санд оруулж дууссан бөгөөд нийслэлийн  дүүргүүдийн материалыг  хүлээн авч байгаа аж.Монгол Улсын  хувьд анх удаа интернет ашиглан гадаадад байгаа иргэдээ тоолж, газар зүйн мэдээллийн систем үүсгэсэн нь энэ удаагийн тооллогын томоохон ажил байв. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж