
Дэлхийн топ хөрөнгө оруулагч банкуудын төлөөлөгчид нийслэл Улаанбаатарыг зүглэх болсон нь гурван сая хүн амтай Монгол улсын эдийн засгийг хөдөлгөх хөдөлгүүрийг ажилд оруулах ер бусын төсөлд гар бие оролцох гэж байгаа нь энэ аж. Говийн бүсэд оршдог ашиглагдаагүй нүүрсний орд газрыг эзэмшдэг төрийн мэдлийн "Эрдэнэс Таван Толгой" компанийн эхний тендер энэ жил Азийн хөрөнгө оруулагч банкуудын хувьд амттай шар тос болоод байгаа билээ. Гол учир нь өвөл хасах 30°C хэмийн хүйтэн утаан хөшиг дунд байдаг Монголын нийслэл Улаанбаатар хотод болж буй орчин үеийн алтны хийрхлээс ашиг хонжоо олох гэсэнд байгаа аж.
Тендерийн хугацаа болон цар хүрээ одоо хэр нь тодорхойгүй хэвээр байна. Орд газрын ашиглалттай холбоотойгоор Орос, Хятад руу төмөр зам тавих дэд бүтцийн асуудал сөхөгдөж байгаа бөгөөд нь асар их мөнгө зарцуулах нь тодорхой. Энэ бүх ойлгомжгүй байдлыг хөрөнгө оруулагч зарим банкирууд хэрэв Тавантолгойн гадаадын хөрөнгө оруулагчдад худалдах 30 хувь хоёроос таван тэрбумд хүрвэл орд газар нийтдээ 6.7-16.7 тэрбум ам.доллар болох магадлалтай гэж тооцоолж байна.
Хөрөнгө оруулагчдад тулгарч буй гол сорилт нь орд газрын арван хувийг Монголын ард түмэн эзэмших эрхийг хүлээн зөвшөөрөх юм. Гэвч санхүүгийн дэд бүтэц дөнгөж бүрэлдэж буй ийм орны хувьд энэ нь логикийн бэрхшээлтэй тулгарч байгаа юм. Орд газрын ашгаас Монголын иргэн бүрт нэг сая таван зуун мянган төгрөг олгохоор болсон нь иргэдэд тэнгэрийн умдаг атгасантай адил юм. Монголын дотоодын компаниуд ч мөн орд газраас ашиг олохыг хүсч буй бөгөөд арван хувийг эзэмших боломж байгаа аж. Орд газрын ашиг Монголын хөрөнгийн биржийн хувьцаагаар Монголын иргэн бүрт очих аж. Уг хөрөнгийн бирж өнгөрсөн сард Лондонгийн Хөрөнгийн биржтэй стратегийн хамтрагчид болсон юм.
Хөрөнгө оруулагчдын жагсаалт 2012 оны эхний хагаст буюу ирэх жилийн парламентийн сонгуулиас өмнө гарна гэж хөрөнгө оруулагчид найдаж байна. Гэвч зарим шинжээчид уг Тавантолгойн төсөл “тахилын цөгц” болж орхих вий гэдгийг эртнээс анхааруулж эхэлсэн юм. Учир нь Монголын Засгийн газар сүүлийн жилүүдэд орд газрыг үр ашигтай зарцуулж, монголчуудад ашигтай болгохын тулд төлөвлөгөөгөө дахин дахин өөрчлөх болсон билээ.
Эх сурвалж: Financial times