Хөвсгөл нууранд живсэн жолоочийг олжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Хөвсгөл нууранд живсэн жолоочийг олжээ

Хөвсгөл аймаг дахь “НИК” ХХК-ийн салбарын шатахуун тээвэрлэгч Урал маркийн ХӨА 92-01 улсын дугаартай машинд 6740 литр, ХӨА 75-79 улсын дугаартай машинд 6510 литр А-80 б шатахуун  ачиж   явсан  хоёр машин Хөвсгөл нууранд   живсэн тухай өглөө мэдээлсэн. Тэгвэл машинтайгаа живсэн  туслах жолооч Б-г тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврах албанынхан нуурын 45 метрийн гүнд байгааг олж тогтоожээ. Одоогоор цогсыг гарган авахаар ажиллаж байгаа аж.  Осолдсон хоёр машины тээвэрлэж явсан шатахуун нуур руу асгараагүй бөгөөд  хоёр жолооч нь эсэн мэнд гарсан гэнэ. Удахгүй аврах албанынхан живсэн  хоёр автомашины шатахууныг соруулж авах юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж