Хамгийн бяцхан смартфон HP Veer

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Хамгийн бяцхан смартфон HP Veer

HP одоо үйлдвэрлэгдэж буй смартфонууд дундаас хамгийн овор хэмжээгээрээ хамгийн багад тооцогдох, Palm-ийн webOS 2.1 үйлдлийн системтэй HP Veer смартфоныг танилцуулах гэж байна. Ердөө л төлбөрийн картны хэмжээтэй HP Veer нь гулсаж нээгддэг ба QWERTY загварын кэйбоардтай ажээ. Онцлогийн хувьд уг смартфон нь 8GB багтаамж, Snapdragon 7230 процессор, Wi-Fi 802.11b/g/n, Bluetooth, HSDPA+ нэмэлт, гэрэл мэдрэгч зэрэгтэй болсон байна. HP Veer нь HP-ийн боловсруулсан овор хэмжээ багатай хоёрдахь хэрэгсэл нь юм. HP энэхүү бяцхан смартфон болоод гарын алганы хэмжээтэй TouchPad таблетаа "Think Big. Think Small. Think Beyond" нэртэй танилцуулах өдөрлөгийн үеэр буюу ирэх хавар олон нийтэд танилцуулах болно.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж