Nissan-ийн улирлын ашиг 78 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Nissan-ийн улирлын ашиг 78 хувиар өсчээ

Автомашин үйлдвэрлэгч Японы Ёкохамад төвтэй Nissan компаний улирлын ашиг 78 хувиар өсч, борлуулалт нь Хойд Америк, Европ, Ази тивүүдэд өссөн ч Японд буурсан үзүүлэлттэй байна. Nissan-ийн цэвэр ашиг 2010 оны 11-12 дугаар сар хүртэлх хугацаанд 976.4 сая ам.долларт хүрчээ.

Харин өнгөрөгч оны гуравдугаар улиралд автомашины худалдаа нь 5.3 хувиар өсч, 25.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн жил Nissan компани Honda-г гүйцэж түрүүлэн, Япон улсад автомашин үйлдвэрлэлээрээ дээрээсээ хоёрдугаарт жагсаж эхэлсэн нь тус компаний хувьд тухай жилийн хамгийн том амжилт болжээ. Nissan-ийн амжилтын гол түлхэц нь маш хурдацтай хөгжиж буй Энэтхэг, Хятадын зах зээл бөгөөд цаашид ч ашиг нь улам өсөх хандлагатай байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж