INQ-ийн шинэ загвар Cloud Touch смартфон

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

INQ-ийн шинэ загвар Cloud Touch смартфон

INQ Android үйлдлийн системтэй, Spotify-д автоматаар холбогддог Cloud Touch нэртэй смартфоныг танилцууллаа. Cloud Touch нь 3,5 инчийн HVGA өндөр төвшний нягтралтай дэлгэц, автоматаар фокусаа тааруулдаг 5 мегапикселийн камер, 4GB-ийн бичил SD карттай ажээ. Түүнчлэн Qualcomm-ийн 600MHz-ийн процессор болон 4MB-ийн дотоод санах ойтой юм байна.

Уг смартфоныг INQ ирэх дөрөвдүгээр сард Их Британид худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Түүнчлэн INQ компани Cloud Q нэртэй 2,6 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй, Facebook болон Spotify-тай автомат холболттой смартфоныг тун удахгүй танилцуулах төлөвтэй байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж