
Hewlett Packard webOS хөдөлгөөнт холбоонд суурилсан анхны таблетийг танилцууллаа. HP энэхүү таблетаа TouchPad хэмээн нэрлэжээ. TouchPad нь энэ оны сүүлээр худалдаанд гарах бөгөөд Qualcomm Snapdragon хос цөмтэй APQ8060 CPU, 1.2GHz-ийн хүчин чадал бүхий процессор, 9.7 инчийн мэдрэгчтэй дэлгэц, нүүрэн талдаа видео дуудлага хийхэд тохиромжтой камертай болжээ. Түүнчлэн wireless-аар зөвхөн HP-ийн принтерүүдийг таньж баримт бичгийг хэвлэх чадвартай ажээ.
Б. Энхцэцэг