
Буцаан татаж байгаа автомашинуудын дотор 2010 оны долдугаар сарын 15-аас арванхоёрдугаар сарын 13-ны хооронд үйлдвэрлэгдсэн хоёрдугаар эгнээний суудлууд нь 60:40-ийн харьцаа бүхий гар аргаар хэвтүүлдэг механизмтай Explorer SUV-ууд орж байгаа ажээ. Explorer SUV-ийн хоёрдугаар эгнээний суудал налуулагч автомашины аюулгүй байдлын стандартыг хангаагүйгээс гол алдаа гарсан байна. Хэрэв ийм налуулагчтай автомашин ямар нэг байдлаар осолд орвол арын эгнээний зорчигчид гэмтэх магадлал нь илүү өндөр болдог ажээ. Ford компани нийтдээ 1,658 автомашиныг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн буцаан татахаар төлөвлөсөн байна.
Б. Энхцэцэг