Dell Adamo брэндийг зах зээлээс арчиж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Dell Adamo брэндийг зах зээлээс арчиж байна

Dell онлайн дэлгүүрээрээ Adamo брэндийн зөөврийн компьютерийг худалдаалахаа зогсоох гэж байгаа тухайгаа зарлалаа. Энэхүү цуврал зөөврийн компьютерүүд Apple-ийн MacBook Air-тэй зэрэгцэн худалдаанд гарч байсан ч, хэтэрхий өндөр үнэтэй байсан тул борлуулалт нь төдийлөн сайнгүй байгаа ажээ. Тиймээс саяхнаас эхлэн Dell өөрийн сүлжээ дэлгүүрүүдээр Adamo брэндийн зөөврийн компьютерүүдийг хямдралтай үнээр худалдаалж эхэлсэн бөгөөд энэ байдал нь хүмүүст Adamo-ийн компьютерийг зах зээлээс бүрэн цэвэрлэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж