Пакистанд сурагч хүү террор үйлдэв

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Пакистанд сурагч хүү террор үйлдэв

Пакистаны Мардан хотын төвд амиа хорлогч террорист бөмбөг тэсэлснээс болж 20 хүн нас барж олон хүн шархадсан хэрэг гарсан байна. Цагдаагийнхны мэдээлснээр бол бөмбөгийг сургуулийн сурагчийн хувцас өмссөн арав гаран насны хүү дэлбэлсэн гэж тодорхойлж байгаа юм. Мардан хот нь Пакистаны хямралд өртсөөр байгаа баруун хойд хэсгийн нутаг дэвсгэрт буюу Исламабад хотоос хогүй оршиж байдаг аж. Энэ хэрэг явдал өглөө эрт болсон бөгөөд талибаны дайчдын хийсэн үйлдэл байж магадгүй гэж  таамаглаж байжээ. Гэвч талибаны төлөөлөл энэ мэдээллийг няцааж байгаа юм.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж