Jennifer Hudson шинэ цомгоо гаргана

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Jennifer Hudson шинэ цомгоо гаргана

“Америкийн шүтээн” нэвтрүүлгээр анх олны танил болж, амжилтын гараагаа эхэлсэн Оскарын шагналт дуучин, жүжигчин Jennifer Hudson фэнүүддээ шинэхэн цомгоороо бэлэг барих гэж байна.

Чадалтай хоолойгоороо алдартай дуучин Jennifer Hudson 2008 онд өөрийн нэрээр нэрлэсэн анхны цомгоо гаргаж байсан юм. Уг цомог нь нээлтээ хийсэн даруйдаа Billboard-ын шилдгийн жагсаалтад дээгүүрт бичигдэж, хамгийн их борлуулалттай цомгоор шалгараад байсан юм.

Харин гурван жилийн дараа буюу энэ оны гуравдугаар сарын 22-нд “I Remember Me” нэртэй хоёр дахь бие даасан цомгоо худалдаанд гаргахад бэлэн болжээ. Уг цомогтоо Alicia Keys, Rich Harrison, Ne-Yo, R.Kelly нартай хамтран ажилласан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж