Simon Cowell ”X Factor”-ыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Simon Cowell ”X Factor”-ыг шүүнэ

Теле реалити шоуны хамгийн нэр хүндтэй шүүгчдийн нэг, “Америкийн шүтээн” нэвтрүүлгийн нэр хүндийг өсгөхөд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн Simon Cowell "X Factor"-ын Америк хувилбарт шүүгчээр ажиллахаар болжээ. Телевизийн карьераа дуусгах нь хэмээн яригдаж байсан тэрбээр эргэн ирэхээр болсон нь шоу ертөнцийнхөнд аврал болж байна.

Simon Cowell-ын шинээр гаргах гэж буй Америк "X Factor" нь өмнө нь телевизийн шоу нэвтрүүлэгт хэзээ ч амлаж байгаагүй их мөнгө буюу 5 сая ам.доллар ялагчдаа өгөхөө амлаад байна.

Тэрбээр “Энэ бол их мөнгө. Бас их том эрсдэл. Гэхдээ манай шоуны хамгийн гол зорилго бол жинхэнэ одыг олох явдал. Тиймээс бид яагаад жинхэнээ одыг олохын төлөө ийм хэмжээний мөнгө амлаж болохгүй гэж. Бид та бүхэнд 100 биш 110 хувь сайн нэвтрүүлэг хүргэхээ амлаж байна” хэмээн ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж