Б.Баттүшиг “Morgan Stanley”-г төлөөлөх үү?

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Б.Баттүшиг “Morgan Stanley”-г төлөөлөх үү?

Ерөнхий сайдын хүү “ Morgan Stanley”-г хэлэлцээрт төлөөлнө гэх мэдээлэл өчигдрийн нэгэн  сонинд гарчээ.  Сонирхол татахуйц  энэ мэдээллийг  тодруулахаар, болж өгвөл  эх сурвалжаас нь баттай мэдээлэл авах гэж багагүй оролдов. Оролдлого ч талаар болсонгүй, battushigb@yahoo.com гэсэн хаягаар түүнтэй холбогдож чадлаа. 

Тэрбээр, “Би энэ мэдээллийг огт дуулаагүй, сая сонсоод гайхаад л  байна.   Би өнгөрсөн оноос “Morgan Stanley”-н  банкинд дадлагажих түвшинд ажиллаж эхэлсэн.  Тиймээс   иймэрхүү хэлэлцээрт орно гэдэг боломжгүй  зүйл . Тэгээд ч Америкийн банкуудад ашиг сонирхлын зөрчилтэй бол орох хориотой хууль байдаг. Монголтой холбоотой асуудалд Монголын иргэнийг оруулна гэж байхгүй. Миний хувьд одоо АНУ-ын Чикаго хотод амьдарч байгаа. Эндээ мастерийн зэргээр үргэлжлүүлэн суралцахаар шалгалтандаа бэлтгээд ярилцлаганд ороод явж байна” гэсэн мэдээллийг бидэнд өглөө.

Б.Баттүшиг нь Чикагогийн их сургуулийг төгссөн анхны монгол залуу аж. Энэ жил 25 нас хүрсэн  тэрээр мастерт  суралцахаар Америкт ийнхүү амьдардаг юм байна. Эндээс харахад “Эрдэнэс Таван толгой”-д сонирхол нь  чиглэсэн    дэлхийн санхүүгийн  аваргуудын бие биенээ намнах гэсэн явуулгаар дээрх худал мэдээллийг тараасан нь   тодорхой байна.

Б.Молор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж