Д.Тэрбишдагва: Би цөөнх болж үгээ хэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Д.Тэрбишдагва: Би цөөнх болж үгээ хэлнэ

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж байна. Уг хуралдаанаар Хөгжлийн байнкны тухай гишүүд хэлэлцэж санал зөрүүтэй асуудлаар маргаан үүсэн юм. Гадаадын зээл тусламжаар Монгол Улсад орж ирж буй мөнгийг банкны мэдлэггүй яамдууд арилжааны банкинд хуваарьлаж байна гэж УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үзэж санал хураахад цөөнх болж хурлаас гарч явсан юм. Энэ талаар Д.Тэрбишдагва гишүүнээс тодрууллаа.

-Хөгжлийн банкны асуудлаар гишүүд нэлээд маргалдлаа. Та бас санал хураахад цөөнх боллоо яамар учиртай талаар тайлбар өгнө үү?

– Хөгжлийн банкийг байх ёстой гэж зургаан жилийн өмнөөс дэмжиж байсан хүний хувьд зарчмын асуудалд дэмжиж байгаа. Харин хөгжлийн банкны талаар оруулсан чухал  саналуудыг маань унагачихлаа, тэгэхээр би цөөнх болно. Тухайлбал Монгол Улсын хувьд тулгамдаад буй хамгийн чухал асуудал ажилгүйдэл ядуурал болоод байна. Ажлын байр бий болгоход Хөгжлийн банк маш чухал үүрэгтэй байх ёстой. Гадаадаас манай улсад маш их зээл, хөрөнгө орж ирж байна. Харин нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Япон, Азийн хөгжлийн банкны зээл, Европын холбооны зээл гээд маш их зээл орж ирж байна. 0,75 хувийн хүүтэй 45 жилийн хугацаатай зээд манай улсад ирээд, тэр нь жинхэнэ үйлдвэрлэгчдийн гарт ирэхдээ 0,75 хувийн хүү чинь жилийн 20 хувийн хүү болоод байна. Энэ гадаадаас ирж байгаа зээлийг хэн олж ирж байна гэхээр Яам тамгын газар, Засгийн газар өөрөө судалж оруулж ирдэг. Түүнийг нь УИХ баталж Монгол төийн бодлого бловсруулаад орж ирж байгаа зээлийг Засгийн газрын банкаар бууюу ”Хөгжлийн банк”-аар дамжуулаад хүү багатай жилийн 1-2 хувийн хүү бодоод жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд өгөх хэрэгтэй. Ингэж байж жинхэнэ жижиг дунд үйвлэрлэгчдэд хэрэгтэй зээл болж ажлын байрууд бий болно. Өнөөдөр тэр зээл нь томооохон, хөрөнгө мөнгөтэй, барьцаа хөрөнгөтэй компани аваад харин жижиг нь авч чадахгүй байна. Мөн улсын төсвөөс жил бүр жижиг дунд үйдвэрлэлийн чиглэлээр олгож байна. Харин энэ мөнгийг банк биш яам аваад иргэдээс орж ирсэн төслүүдийг үзэж шалгадаг. Яам банк биш болохоор төсөлийг маш сайн шалгадаг байгууллага биш юм. Харин тэр ажлыг арилжааны банк хийдэг байх ёстой. Улсын төсвөөс мөнө хүүлэх ёсгүй, улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгөнөөс авж байгаа мөнгө учир энэ мөнгө бараг хүүгүй байх ёстой. Гэтэл энэ мөнгийг жижиг дунд үйлдвэрийн зээл гээд арван хэдэн хувийн хүүтэй зээл болгоод байна. Тийм учраас “Хөгжлийн банк” төрийн бодлогоор төсөл хөтөлбөрүүдэд зээл олгох хэрэгтэй гэдэг санал гаргаад байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй харамсалтай нь би цөөнх боллоо. Тэгэхээр цөөнх болж үгээ хэлэх болно.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж