
Азийн арав гаруй орны хувийн болон төрийн оролцоотой компаниуд Тавантолгойн орд газрыг ашиглах эрх авахаар үнэ хаялцаж эхэлжээ.
Дэлхийн ган үйлдвэрлэлийн аварга “ArcelorMittal SA” болон Бразилийн төмрийн хүдэр олдворлогч Vale зэрэг томчууд одоогоор уг төсөл дээр өрсөлдөж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн хөрөнгө оруулагч банкууд энэ боломжийг алдахгүйн тулд Монгол руу анхаарлаа тавиад байна.
Тавантолгойн орд газрын ашгаас иргэдэд олгох хувьцааны ногдолыг 1.5 тэрбум гэж тооцоолж байгаа аж. Тавантолгойн орд газрыг Монголын Засгийн газрын стратегийн орд газруудыг хариуцдаг “Эрдэнэс Монгол” компани хянаж байна. Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг орон ч төмрийн хүдэр, коксжих нүүрсний орд газрыг уухайн тас худалдан авахад бэлэн байгаа аж. Яг одоо бүхний нүд унаж буй ядуу буурай Монгол орны хөрсөн доорх ашиглагдаагүй нөөц баялаг нь ирэх жилүүдэд эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх нэг арга зам болно гэж ажиглагчид үзэж байна.
Монголын Засгийн газар зургаан сая тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн орд газраа ашиглахад стратегийн хөрөнгө оруулагчдыг хайж байна. Одоогоор гадаадын 20 гаруй хөрөнгө оруулагч уг орд газарт бооцоогоо тавьж эхэлжээ.
Эх сурвалж: Ройтерс