Мерил Стрип, Маргарет Тэтчерын дүрийг бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Мерил Стрип, Маргарет Тэтчерын дүрийг бүтээнэ

Оскарын шагналт жүжигчин Мерил Стрип Их Британийн ерөнхий сайд “Төмөр хатагтай” Маргарет Тэтчерын дүрийг бүтээхээр болжээ.

20 дугаар зууны хамгийн нэр хүндтэй улстөрчөөр нэрлэгддэг түүний намтраар "The Iron Lady" буюу “Төмөр хатагтай” нэртэй кино хийхээр болж байгаа юм. Уг киног найруулагч Филлида Ллойд найруулж, Маргарет Тэтчерын нөхөр Денисын дүрд Британийн жүжигчин Жим Бродбент тоглоохоор болжээ.

Мерил Стрип шинэ дүрийнхээ тухай “Би гадаад байдал, үсний засалт зэргээсээ эхлээд Маргарет Тэтчертэй адилхан болохоор ажиллаж байна. Мөн түүний тухай олон зүйл уншиж танилцаж, дүрээ дотоод сэтгэлээсээ мэдэрч гаргахаар хичээн ажиллаж байна” гэжээ.

Энэхүү киноны зураг авалт энэ хавар эхлэх ба ирэх оны сүүлээр дэлгэцнээ гара аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж