Зуунмодын нутгийн зөвлөлийнхөн золгов

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Зуунмодын нутгийн зөвлөлийнхөн золгов

Жил бүр Улаанбаатар хот дахь  Төв аймгийн Зуунмод сумын нутгийн зөвлөл сум орон нутагтайгаа  хамтран  нэгдсэн золголгоог зохион байгуулдаг. Өнгөрсөн жил нэгдсэн золголгоог Зуунмод хотноо зохион байгуулж байсан бол энэ жил Улаанбаатар хотноо боллоо. Золголгоонд УИХ-ын дэд дарга, Зуунмод сумын Нутгийн зөвлөлийн дарга Н.Энхболд болон сумын удирдлагууд, байгууллага, ААН-ийн дарга эрхлэгч нар, нутгийн  зөвлөлийн гишүүд оролцлоо. Энэ золголгоог 3 жил дараалан зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь тун үр дүнтэй болж байгаа юм.
Энэ үеэр тэд орон нутагтаа хийгдэх  хөрөнгө оруулалт, сум орон нутгаа хөгжүүлэхэд ямар ажил хийх талаар хэлэлцэж ярилцсан юмаа. 

                                              Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж